549 толгой хээлтүүлэгч мал хорогджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-04-09 21:30:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 9-ний байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд төл бойжилт 98.6 хувьтай байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ.

 

Тодруулбал, 2019 оны жилийн эцэст 4,8 сая толгой мал тоологдсон. Үүнээс энэ онд төллөвөл зохих 2.3 сая хээлтэгчийн 25.7 хувь болох 588.3 мянган толгой хээлтэгч төллөж, 590.7 мянган төл гарч 583.0 мянган төл бойжиж байгаа аж.

 Нийт төллөвөл зохих хээлтэгчээс 184 ингэ ботголсон нь 24.2 хувь, 5649 гүү унагалсан нь 5.3 хувь, 15754 үнээ тугалсан нь 10.3 хувь, 367285 хонь хургалсан нь 29.9 хувь, 199398 ямаа ишиглэсэн нь 24.0 хувийг тус тус эзэлж байна.

Мал төллөлт Галшар, Дархан, Дэлгэрхаан, Мөрөн, Хэрлэн, Бор-Өндөр суманд 42.7-56.8 хувьтай, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо суманд 5-10 хувьтай байгаа аж.

 Тус аймгийн хэмжээнд 54.9 мянган толгой том мал хорогдсон нь нийт малын 1.1 хувийг эзэлж байна. Үүнд: тэмээ 6, адуу 1451, үхэр 5724, хонь 23336, ямаа 24311 толгой байна. Нийт хорогдлын ихэнх хувийг Баянхутаг, Батноров, Баян-Овоо, Дадал сумын мал эзэлж байгаа бөгөөд нийт 549 толгой хээлтүүлэгч мал хорогдсон мэдээтэй байна. 

Холбоотой мэдээ