Орхон аймагт малын зүй бус хорогдол бага байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-04-09 16:42:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут Жаргалант суманд ажиллалаа. Тэрээр ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Тунгалаг нарын хамт Хөшөөтийн даваа орчим нутаглаж байгаа зарим малчин өрхөөр орж мал аж ахуйн хаваржилтын байдалтай танилцлаа.

Энэ жил манай аймгийн хувьд өвөлдөө цаг агаарын нөхцөл байдал хүндрээгүй, зудын байдал үүсээгүй тул малын зүй бус хорогдол бага, мал төллөлт хэвийн үргэлжилж байна.

Мөн тус суманд хийж буй эмнэлгийн барилгын өргөтгөл болон уурын зуухны барилга, малчдын хүүхдүүдийн дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр компанийн удирдлагуудтай уулзаж орон нутгийн иргэдээс ажиллах хүч авах,  барилгаа  хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөх үүрэг өглөө.  

 

Холбоотой мэдээ