Ажнай азарганы сүрэгт Зур гүү унагаллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-09 15:04:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газрын Зүүнгарын говьд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ оны анхны унага гарчээ. 


Тодруулбал, Монгол орны баруун хязгаар Алтайн нурууны өвөрт орших Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дахь, "Ажнай" азаргатай сүрэгт "Зур" гүү дөрөвдүгээр сарын 8-ны өдөр энэ жилийн анхны охин унагыг төрүүлжээ. “Зур” гүү нь 21 настай, 1999 онд Герман улсын Kцln хотын амьтны хүрээлэнд төрсөн, 2004 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт тээвэрлэлтээр ирсэн тухай тус захиргааны дарга О.Ганбаатар мэдээлэв.


Сонирхуулахад өнгөрсөн жилийн ууган унага мөн дөрөвдүгээр сарын 08-нд “Мазаалай” сүргийн “Одод” гүүнээс гарч байжээ. 


Холбоотой мэдээ