Их, дээд сургуулийн оюутнуудын цахим номын хэрэглээ нэмэгджээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-04-09 19:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдвар тархаад буй энэ үед дэлхийн боловсролын салбарт цахим сургалтыг өргөнөөр ашиглаж байна.

Үүнтэй холбоотойгоор  ШУТИС-ийн Номын сан 2020 оны 2-4 дүгээр сард цахим нөөц материалын санд шаардлагатай 110 ном, сурах бичиг, 1400 судалгааны ажил, оюутнуудын захиалгаар 50 гаруй сурах бичгийг нэмж оруулсан байна.  

Цахим материалын санд хандах оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд оюутнууд 8400 гаруй материал татаж, сургалтдаа ашиглажээ.   

ШУТИС-ийн хувьд 2018 оноос их сургуулийн сурах бичиг, судалгааны ажлыг цахим болгох ажлыг хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3397 бүтээл цахим хэлбэрт шилжсэн байна.

2019 онд тус сургууль нь их сургуулийн 61 үндсэн сурах бичгийг PDF программ руу хөрвүүлэн ШУТИС-ийн электрон каталогид оруулжээ.  

ШУТИС-ийн номын сан EBSCO, SpringerNature, Wiley, Reseach4life зэрэг олон улсын мэдээллийн сангуудаар үйлчилгээ үзүүлж байна.

Холбоотой мэдээ