Хачигт халдварын 50 гаруй тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-09 21:26:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын есний байдлаар хачигт халдварын 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.


Дээрх иргэдээс 18 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол үлдсэн нь гэрээр эмчилгээ хийж байгаа ажээ. Мөн ихэнх нь бага насны буюу 10 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд тухай Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч Түмэнтогтох мэдээлэв. 

Он гарсаар тус аймагт хачигт халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тархалт нэмэгдсэн байна.

Байгалийн голомтот энэ өвчин нь Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Шарга, Жаргалан гэх мэт сумаас эхэлсэн байна. Иймд ард иргэдийг хачигт халдвараас урьдчилан сэргийлж битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байхыг анхаарууллаа. Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгах, хазуулсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөв.


Холбоотой мэдээ