Улаанбаатарт 17-19 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-05-25 07:35:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 5 дугаар сарын 25-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ