Хятадын онцлогтой нийгэм эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгож байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 14:19:31

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ Хятадын онцлогтой нийгэм эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгож байна гэж Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны дарга Ли Жаньшу үйл ажиллагааны тухай илтгэлдээ дурджээ. Тэрбээр БХАТИХ-ын 13 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар чуулганы хэлэлцүүлгийн үеэр илтгэлээ танилцуулсан байна.


БХАТИХ-ын Байнгын хороо чухал салбаруудад хууль тогтоомжтой холбоотой үйл ажиллагааг нэмэгдүүлж, илүү боловсронгуй, ардчилсан байдлаар хууль тогтоох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажилласан хэмээн баримт бичигт дурджээ.


Өнгөрсөн онд БНХАУ-ын Хууль тогтоох дээд байгууллага нийт 48 хуулийн болон шийдвэрийн төслийг авч хэлэлцсэнээс 34-г нь баталж, 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Холбоотой мэдээ