ОХУ-д муурнаас “COVID-19” илэрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-27 09:39:11

МОСКВА. /TASS/. ОХУ-д гэрийн тэжээвэр муурнаас “COVID-19”-н халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын “Россельхознадзор”-ын орлогч дарга Николай Власов мэдэгджээ.


Муурны эзэн муураа малын эмчид үзүүлснийхээ дараа эмчийн зөвлөснөөр Мал амьтны эмийн бүтээгдэхүүн, тэжээлийн чанар стандартын төвд ханджээ. Муурандаа коронавирусний шинжилгээ хийлгэхээр тэрбээр 5 дугаар сарын 18-нд энэ төвд хандсан байна.


Мууранд коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад арга хэмжээ авах шаардлагагүй гэж Власов үзэж байна.


“Коронавирусний халдвар хүнээс хүнд шууд дамжих замаар тархаж байгаа. Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19”-н халдвар муур, нохой зэрэг амьтнаас хүнд халдварласан нь нотлогдсон тохиолдол байхгүй гэсэн албан ёсны байр суурьтай байгаа” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.  

 

Холбоотой мэдээ