Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-27 09:47:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн хугацааг 6 дугаар сарын 30 хүртэл сунгах тогтоол баталлаа. 


ДЭМБ-ын найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс коронавируст цар тахал дэгдэх "маш өндөр эрсдэлтэй" улсад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн цаг үеийн байдал, хөрш болон дэлхийн улс орнууд дахь цар тахлын дэгдэлт болоод бусад судалгаанд үндэслэн энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 6 дугаар сарын 30-ныг дуустал дахин нэг сараар сунгах саналыг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Тус саналыг УОК-ын энэ сарын 25-ны өргөтгөсөн хуралдаанаар 100 хувь дэмжиж Засгийн газарт танилцуулахаар тогтсон юм.


Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ