Спортын холбоод УОК-т дахин хүсэлт гаргана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-27 12:51:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоод хамтран нэгдсэн хүсэлтээ Улсын онцгой комисс/УОК/-т хүргүүлэхээр болжээ.


УОК-оос тавдугаар сарын 18-нд хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Харин 2 хоногийн дараа уг шийдвэрээ цуцалсан юм. Хөлбөмбөгийн дээд лигт өрсөлдөх эрхээ өвөртлөөд байсан 10 баг оролцох хүсэлт гаргаж, бэлтгэлдээ ороод байв.


Манай орны 4 улирлын цаг агаарын байдлаас шалтгаалж 5-6 сарын хугацаанд л гадаа талбайд хөлбөмбөг тоглох боломжтой байдаг. Зөвхөн МХБХ-ны хөлбөмбөгчид, дасгалжуулагчид ийм нөхцөл байдал тулгараагүй бөгөөд Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо ч коронавирусний улмаас дээд лигээ дундаас нь зогсоосон юм байна.


Харин УОК-оос зөвшөөрвөл олговол тэмцээнүүдийг хорио цээрийн журмын дагуу, үзэгчгүй хийх бүрэн боломжтой аж. Мөн тоглолтуудаа телевизээр шууд дамжуулахаар төлөвлөжээ.





 

Холбоотой мэдээ