Монголын шатрын академи тэнхимийн сургалтаа эхлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-27 13:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Стейниц" Монголын шатрын академи нь Улсын онцгой комиссын мэдэгдсэн зөвшөөрлийн дагуу цөөн тооны хүүхдүүдэд зориулж тэнхимийн сургалтаа эхлэжээ.


Ийнхүү тус академи ирээдүйн шатарчдыг бэлтгэх ажилдаа орж, өсвөрийн шатарчдад мэдлэг, туршлага, зөвлөгөө, систем бүгдийг зааж сургахаар болов. Тэнхимд мэргэжлийн багшийн удирдлага дор бэлтгэл хийнэ гэдэг нь цол авах, тэмцээнд оролцох зэрэг бэлтгэлийг нь хангаж өгөх том боломж  юм байна.


Тус академийн хамт олон, мөн өөрийн салбар-2 буюу 3,4 дүгээр хорооллын Дүүхээ төв дэх салбараа нээж үйл ажиллагаа явуулж байна.



Холбоотой мэдээ