Зуунмод суманд “Өөрөө өөртөө үйлчлэх” эмийн сангийн үйлчилгээг нэвтрүүллээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-29 15:35:53

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн “Төв” эмийн сан үйл ажиллагаагаа өргөтгөж Зуунмод суманд анх удаа өөрөө өөртөө үйлчлэх эмийн сангийн үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.

Тодруулбал “Монгол эм импэкс концерн” ХХК-ийн Төв аймаг дахь салбар болох Зуунмод суманд өөр өөртөө үйлчлэх буюу Pharmacy market эмийн сангийн үйлчилгээг иргэддээ үзүүлж эхэллээ. Уг эмийн сан хөдөө орон нутагт жишиг болохуйц өөрөө өөртөө үйлчилдэг, барааны нэр төрөл олон, дан ганц эм биш эрүүл мэндийн нэмэлт болон гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчлэх юм.

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн тус аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ү.Уянга хэлэхдээ, Өөрөө өөртөө үйлчлэх эмийн сангаас иргэд жоргүй олгох эм, эмнэлгийн хэрэгсэл, хүүхдийн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлэх боломжтой. Мөн Төв аймаг дахь “Төв” эмийн сан 1500-1800 нэр төрлийн 200-250 сая төгрөгийн эм барааны байнгын нөөцтэй ажилладаг бөгөөд аймгийн 26 сумын эргэлтийн эмийн сан, эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эмнэлгийг чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангаж ажилладаг" гэв. 

Холбоотой мэдээ