Нийтийн эзэмшлийн зам талбайд хогийн сав, сандал байршуулж дуусчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-29 13:34:53

Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас аймгийн төв доторх нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн тохижилтыг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийсээр байна.

Тухайлбал, 2019 онд БОАЖЯ-наас хэрэгжүүлсэн “Увс аймагт агаар орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд Увш хар уул орчмын 105 га талбайд тархсан хур хогийг бүрэн цэвэрлэж, 2 км газар хамгаалалтын зогон татаж, камержуулсан. Мөн хогийн нэгдсэн цэгийн 35 га талбайд тархсан хог хаягдлыг хумьж цэвэрлэх, 17,5 га талбайн хур хогийг отвальдах, хашаажуулах, камержуулах ажлыг хийсэн бол 2020 онд 50 ширхэг хогийн сав, 50 ширхэг сандлыг нийтийн эзэмшлийн зам, талбайн дагуу байршуулж дуусаад байна. Мөн өөрийн ажилчдын санаачилгаар хогийн нэгдсэн цэгийн гадна талбайг ногоон зурвас болгох зорилгоор 200 ширхэг мод тарьж, тохижуулах ажлыг эхлүүлээд байна.

“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ нь хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа, нөхөн сэргээлт, золбин нохой муур устгал, нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ зэрэг үндсэн чиглэлийн ажил үйлчилгээг 33 хүний бүтэц орон тоотойгоор гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ