Багш дасгалжуулагч, тамирчдад 24,2 сая төгрөгийн урамшуулал олгов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-29 15:45:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 23-ны А/69 тоот захирамж, холбогдох журмын дагуу 2019 онд амжилт гарган аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргасан спортын багш дасгалжуулагч, баг тамирчдад нийт 24,2 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.

Тодруулбал, 2019 онд Олон улсын хэмжээний мастер, Спортын мастер, Спортын дэд мастер цолны болзол хангасан болон өсвөр үе, насанд хүрэгчидийн улсын аварга болон тив дэлхийн аварга шалгаруулах, Олон улсын хэмжээний тэмцээнд спортын өндөр амжилт гаргасан 150 баг тамирчин, багш дасгалжуулагчдад дээрх урамшууллыг олгосон юм.

Энэхүү урамшууллыг 2017 оноос эхлэн жил бүр олгож байгаа бөгөөд энэ нь спортын салбарынханд маш том дэмжлэг болохын зэрэгцээ урам зориг, итгэл найдварыг төрүүлдэг гэдгийг тэд хэлж байсан юм. 

Холбоотой мэдээ