Булган аймагт хаврын тариалалт 73,2 хувьтай байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-29 16:10:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тараиланчид энэ хавар 43,9 мянга га талбайд үр тариа тариалах юм. Одоогийн байдлаар 32,2 мянган га талбайд үр суулгаж, тариалалт 73,2 хувьтай байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Улаанбуудай 31,7 мянга, арвай 138,0, овьёос 257,0, бог будаа 22,0, гурвалжин будаа 1,0, хөх тариа 18,0 га талбайд тариалаад байна.

            Тэшиг, Хангал суманд 1150-5527,0 га талбайд үр тариа тариалж төлөвлөгөөг 109,5-128,5 хувь биелүүлээд байна.

Холбоотой мэдээ