50 өрхөд “Хайрын мод” тарина

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-30 22:16:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэд багачууд эцэг эхийн оролцоог хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх,  гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор 50 өрхөд “Хайрын мод” тарина.

Нэг өрхөд 3 модыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, ойн цэцэрлэг компани, агентлаг, байгууллагууд хамтран тарих юм. Тарьж өгсөн модыг тухайн гэр бүл хайрлан хамгаалж тордон услах бөгөөд ойролцоох газрыг нь тохижуулах, бут сөөг тарих зэрэг ажлыг хийх гэнэ. Цаашид “Хайрын мод”-оо хэрхэн тордон арчилж байгаатай танилцаж мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч байх ажээ.


Холбоотой мэдээ