Бүтэн өнчин хүүхдүүдэд 500 мянган төгрөгийн хадгаламж олголоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-05-31 20:48:01

Увс /МОНЦАМЭ/. Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан 15 сумын бүтэн өнчин 78 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж бүхий "Амьдралын гараа тэтгэмж"-ийг гарын бэлгийн хамт өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан гардуулан өглөө.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд 16 сумын бүтэн өнчин 340 /давхардсан тоогоор/ хүүхдэд нийтдээ 100 сая төгрөгийг олгосон байна. Мөн 2019, 2020 онд бүтэн өнчин 157 хүүхдийг аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагатай хамтран 4-5 төрлийн шинжилгээнд хамруулж, анхан шатны эмчийн дүгнэлтийг үндэслэн 2-р шатны эмнэлэгт 24-31 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шат дараатайгаар хамруулжээ.

Холбоотой мэдээ