“Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн 1.5 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-06-01 15:26:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийг дэмжих төлөвлөгөөтэй танилцаж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэх үүднээс 1.5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг нь татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгав.


Тус үйлдвэр жилд 1500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй, 120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–иас дээш хувийн эрх ашиг хохирох аж. Иймд Засгийн газраас дэмжих зайлшгүй шаардлагатай хэмээн үзжээ.

Холбоотой мэдээ