Монгол ардын нам сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-02 13:56:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын хороо 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны ажлаа албан ёсоор өнөөдөр эхэллээ.

Нээлтийн ажиллагаа Өлгий хотын төв талбайд болов.

УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймаг гурван мандаттай. Монгол ардын намаас УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, “Тариан цацрал” компанийн захирал Т.Аубакир нар нэр дэвшиж байгаа.

Нээлтийн ёслолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нээж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Түүнчлэн нэр дэвшигчдийн намтар, МАН-ын 2020 оны сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.  

Холбоотой мэдээ