Токио дахь эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-02 14:18:29

ТОКИО. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сарын эхээр бүрэн хаагаад байсан Токио хотын төвд байдаг Японы эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг мягмар гаргаас нээжээ.


Халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах хүрээнд цэцэрлэгт нэвтрэх хэсэгт ариутгалын бодис байрлуулж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах хүмүүст зай барьж явахыг уриалж байгаа аж. Эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнг өдийд хамгийн их хүн үзэж сонирхдог байна. Учир нь энэ үед цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй зүйлийн цахилдаг дэлгэрдэг аж.  


Үндэсний хэмжээнд зарласан онцгой байдлын дэглэмийг Япон улсад өнгөрсөн долоо хоногт цуцалсан юм. Цар тахлын  хоёр дахь давалгаа дэгдэх нь гарцаагүй гэдгийг орон нутгийн эрх баригчид хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд халдварт өвчин тархалтын хамрах хүрээг бага байлгахын тулд шаардлагатай бүхнийг хийхийг оршин суугчиддаа уриалжээ.

 

Холбоотой мэдээ