Нийслэлийн гудамж талбайг 4 дэх удаагаа ариутгалаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-06-02 16:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ оны 3 дугаар сарын 17-ноос хойш гудамж талбайг дөрөв дэх удаагаа ариутгаад байна.

Тусгай зориулалтын автомашинаар мананцар үүсгэн гудамж талбайг ариутгах ажил нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шилжин хийж дуусав.

"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйтгэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Энэ ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран гүйцэтгэж байна. 


Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын 5 машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар гудамж талбайг ариутгаж байна.


Холбоотой мэдээ