УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн нээлт болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-06-03 10:06:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын Бага хурлын гишүүн Д.Өнөрболор, МАН-ын Бага хурлын гишүүн Ч.Ундрам нарын "Хүчээ нэгтгэе" уриатай сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо.

Тус нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын “Партизан”-ны талбайд хорио цээрийн дэглэмийн хүрээнд, нарийн чанд сахилга баттай, хоорондоо зай барих журмыг хангасан зохион байгуулалттай боллоо. Тус үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны сонгуулийн штабаас зохион байгуулав. 

Холбоотой мэдээ