Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-03 14:32:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгов. 


Тодруулбал, дээрх заалтууд нь иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт гарсан юм. Уг дүгнэлтийг Их суудлын хуралдаанаар үндэслэлтэй хэмээн үзжээ. 


Мөн хуралдаанаар УИХ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов.  Тус тогтоолд, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авахгүй байхаар тусгасан байв.

Холбоотой мэдээ