Францад халдварын улмаас өдөрт 100 гаруй хүн нас баржээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-06-03 15:17:59

ПАРИС. /France24/. Францад коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо сүүлийн 13 хоногийн хугацаанд анх удаа 100 давжээ. Тус улсад хөл хорионы хязгаарлалтыг сулруулах шинэ арга хэмжээнүүдийг мягмар гаргаас хэрэгжүүлж эхэлсэн юм.   


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мягмар гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 107-гоор буюу 0.4 хувиар нэмэгдэж, 28940-д хүрчээ. Франц уг үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас тавдугаарт бичигдэж байна


“Манай улсад энэ сарын 2-ны байдлаар халдварын 188 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 1253 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Даваа гарагт энэ тоон үзүүлэлт 1302 байсан” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. 


Францад мягмар гаргаас хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах хоёр дахь үе шат эхэлж, орон даяарх зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафег нээсэн байна. 

Холбоотой мэдээ