Аялал жуулчлал, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-03 17:42:00

Архангай /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот, Архангай, Завхан, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх явцад системийн шинжилгээний аргачлалыг ашиглах тухай цахим хэлэлцүүлгийг “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү танхим болон онлайн хосолсон хэлэлцүүлгийг 5 газар зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Хэлэлцүүлгээр системийн шинжилгээ, өөрчлөлтийн шинэлэг аргыг ашиглан тухайн орон нутагт тулгамдаж байгаа хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлтөд хүрэх арга зам, нэгдмэл зорилго, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэх замаар тогтвортой аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, хөрсний бохирдлыг хэрхэн шийдвэрлэх сэдвийг хөндөн хэлэлцэж байна.

Орон нутагт аялал жуулчлал, байгаль орчин, хөрсний бохирдлын асуудлыг цогцоор нь оролцогч талуудын оролцоотойгоор шийдвэрлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчийн зүгээс хэлж байв.

Холбоотой мэдээ