Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгоно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-04 10:28:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичгийг хэвлэн олгох ажлыг явуулж байна.

Энэ хичээлийн жилд танхимын болон дүйцсэн хөтөлбөрөөр нийт 1257 сурагч суурь боловсрол, 1065 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байна.

БСШУС-ын сайдаас өгсөн чиглэлийн дагуу төгсөгчдөд суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг 6 дугаар сарын 7-ны дотор хэвлэн олгох юм байна

Холбоотой мэдээ