Лаборатори 1 дүгээр сургуулийн өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-04 16:47:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ууган сургууль болох Лаборатори 1 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрын өргөтгөлийг аймгийн “Гурван тамир” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.

Дээрх барилгын зураг төсвийг гаргасан ба улсын төсвийн 3.4 тэрбум төгрөгиийн хөрөнгө оруулалтаар барих юм.

Лаборатори 1 дүгээр сургуулийн 960 хүүхдийн суудалтай одоогийн сургуульд 2069 суралцагч сурдаг, бүлэг дүүргэлт их, найман анги зориулалтын бус танхимд хичээллэж байгаа зэрэг шалтгаанаар энэхүү сургуулийн өргөтгөлийг барих болжээ. 350 хүүхдийн суудалтай шинэ өргөтгөсөн сургууль нь ангиудаас гадна урлаг, спортын заалтай, зориулалтын номын сантай байх ажээ.

Шинэ сургууль 2021 онд ашиглалтад орох ба хүүхдүүд зориулалтын хичээлийн байранд хичээллэх, хүүхдийн сурах таатай орчин бүрдэж, сурлагын чанарт ахиц гарах, багш нарын хамтын ажиллагаа багшийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ