“COVID 19” халдварын үед хүүхэд хамгаалах сургалт болж байна

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-06-04 14:55:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19" цар тахлын үеийн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн удирдлага, арга зүй” сэдэвт онлайн сургалтыг 2020 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.


Сургалтаар “Ковид-19” цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудлууд, хүүхэд, гэр бүлийн эрсдэлийг үнэлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний болон зорилтот бүлгүүдтэй ажиллах арга зүйн мэдлэг олгож байгаа юм. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ болон сайн дурынхны дэмжлэг үзүүлэх арга зүйг зааж байна.


Сургалтыг МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш нар явуулж байгаа аж.  Уг сургалтад орон нутгийн хүүхэд хамгааллын мэргэжлийн бүлгийн 150 гишүүд хамрагдаж байна.

Холбоотой мэдээ