Т.Мөнхзул Азийн залуучуудын АШТ-ний дэд аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-06-04 19:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын аварга шалгаруулах онлайн рапид тэмцээн 5 дугаар сарын 25-наас энэ сарын 3-нд www.chess.com сайтаар зохион байгуулахад Монголын шатарчин, Олон улсын мастер Т.Мөнхзул дэд байрт шалгарлаа.


Тус шатрын тэмцээнд тэргүүлсэн Хятадын тамирчнаас ОУМ Т.Мөнхзул хоорондын хожлоор өмнө жагссан хэдий ч удирдамжид заасны дагуу “Buchholz cut 1” үзүүлэлтээр хоёрдугаар байр эзэлсэн байна.

Холбоотой мэдээ