Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-06-05 09:45:28

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл болон шаардлгатай техник хэрэгслүүдийг гардуулан өгчээ. 

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас Завханы 24 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ажлын хувцас техник хэрэгслийг гардуулан өгчээ. Дээрх техник хэрэгслүүдийг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллах. Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. Сумдын мал эмнэлгийн тасгуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор дэмжлэг болгон хүлээлгэн өгчээ.

Ташрамд Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутаг юм. Тус аймагт 50 гаруй мал эмнэлэг ажиллаж байна. Сум бүрд нэгээс дөрвөн мал эмнэлэг ажиллаж, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх, угаалга, туулгалт зэрэг мал эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг гэж Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Баясгалан мэдээлэв.

 


Малын хашааны хүрэлцээ хангамж сайн байгаа

Завхан аймаг малын хашаа хорооны ариутгалыг аймгийн хэмжээнд 100 хувь хангалттай түвшинд хийжээ.

Нийт малчин өрхүүд жил бүрийн хавар, намар малын хашаа хороогоо ариутгалд хамруулдаг байна. Мөн улирлын чанартай малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор малаа вакцинжуулах, тарилга туулгыг хийлгэдэг ажээ. Аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 98 хувь нь усан хангамж хүрэлцээтэй байна.

Харин малын хашаа хорооны тухайд аймгийн хэмжээнд 5.6 мянган бог малын, 1.2 мянган бод малын хашааг засварлажээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 798 уст цэг байгаагаас 700 нь ашиглахад бэлэн байна. Нийт 8,7 мянган малчин өрх усан хангамжаар хүрэлцээтэй хангагдаж байна.

2019 онд Завхан аймаг өөрийн хөрөнгөөр Баянтэс, Завханмандал, Идэр, Түдэвтэй, Эрдэнэхайрхан суманд нийт таван худаг, Тосонцэнгэл суманд нэг ус түгээх цэгийг засварласан. Мөн Яруу суманд хоёр худгийг орон нутаг болон малчдын хөрөнгөөр  сэргээн засварлаад байгаа. Дөрвөлжин суманд орон нутгийн хөгжлийн сан болон малчдын хөрөнгөөр хоёр худаг, дөрвөн худгийг уул уурхайн "Баян айраг" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар  шинээр тус тус гаргаж ашиглалтад өгсөн тухай ХХААГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ