Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-05 09:35:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Мөрөн суманд  алслагдсан багийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нэгдсэн төв байгуулах зорилготой барьж байгаа Соёл спортын  цогцолборын барилга 2021 онд ашиглалтад орно. Тус  барилга нь 3 давхар, 320 хүний суудал бүхий урлаг соёлын танхимтай, кино театр, дэлгүүр, спорт заалтай бүх төрлийн үйлчилгээг  нэг дороос хүргэх  юм.

Өнөөдрийн байдлаар заалны хэсгийн цутгалт дууссан, б блок хэсгийн арматурчлал , в блок хэсгийн хэв хашмал угсрах ажил хийж байна.Гүйцэтгэгчээр "Рэндэрбау" компани ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ