Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-05 22:00:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бурхан багшийн их дүйчин өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдээс санаачлан хийдийн ойр орчмыг тохижуулан сүсэгтэн олонтой хамтран 100 мод тарилаа.

Мөрөн хотын агаарын бохирдлыг багасгах, ногоон орчинг нэмэгдүүлэх, цөлжилтөөс хамгаалахад мод тарих нь чухал ач холбогдолтой бөгөөд бурхны шашинд мод тарих нь хүний амьдралдаа заавал хийх ёстой зүйлийн нэг гэж үздэг  байна.

Ялангуяа буян заяа арвиждагаас гадна иргэний үүрэг хариуцлагаа ухамсарласан төрөлх хотдоо хайртай хүмүүсийг мод тарих үйл ажиллагаанд нэгдэхийг уриалсны дагуу олон иргэн энэ өдөр мод, бут тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Гэхдээ иргэд бөөгнөрөл үүсгэхгүй 2 метрийн зайтай тодорхой хуваарийн дагуу амны хаалттай байх шаардлагыг Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн зүгээс тавьж ажиллаж байгаа ажээ. Мод тарих ажил жил бүр уламжлал болсон бөгөөд өнгөрсөн жил 280 мод бут сөөгийг тарьсан байна.


Холбоотой мэдээ