Олимп, дэлхийн медальт 59 тамирчин хандив өргөжээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-06-06 12:17:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвартай тэмцэх хандивын аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгдэн, хандив өргөсөөр байгаа бөгөөд тэдний төлөөлөл ХӨСҮТ-д 12.2 сая төгрөг хандивлав.


Өнгөрсөн баасан гарагт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд уг хандив гардуулах ёслолд Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, олимпын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, олимпын хүрэл медальт Н.Баярсайхан, пара таеквондогийн дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ нар оролцов. Хандивын аянд олимп, дэлхийн медальтай нийт 59 тамирчин нэгдсэн байна.

Холбоотой мэдээ