Аймгийн хэмжээнд тариалалт 86,6 хувьтай байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-06 17:59:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг, Хангал суманд хаврын тариалалт дууслаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тэшиг суманд 5527,0, Хангал суманд 1516,0 га талбайд улаанбуудай тариалж, төлөвлөгөөг 128,5-144,4 хувь биелүүлсэн байна. Мөн түүнчлэн Баян-Агт, Бүрэгхангай суманд тариалалтын ажил бараг дуусч байгаа аж.

            Аймгийн хэмжээгээр 36819,0 га талбайд үр суулгасан бөгөөд тариалалт 86,6 хувьтай байна. 

Холбоотой мэдээ