“Catl” өндөр хүчин чадалтай цэнэг хураагуур үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-06-09 12:22:34

ЛОНДОН. /BBC/. БНХАУ-ын автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч “Catl” компани 16 жилийн хугацаанд хоёр сая километр зам туулах хүчин чадалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


Одоогийн байдлаар ихэнх автомашин үйлдвэрлэгч компани 3-8 жилд 100-240 мянга орчим километр зам туулах цэнэг хураагууруудыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.


Catl” дээр дурдсан цэнэг хураагуурыг ямар компанид нийлүүлэх талаар мэдээлээгүй бөгөөд уг бүтээгдэхүүнийг “Tesla” компанитай хамтран бүтээж байгаа тухай мэдээлэл өмнө нь гарч байжээ.


Catl” компанийн тэргүүн “Bloomberg” агентлагт ярилцлага өгөх үеэрээ өндөр хүчин чадалтай цэнэг хураагуурынхаа талаар ярьсан бөгөөд хэн нэгэн захиалга өгсөн тохиолдолд бид үйлдвэрлэхэд бэлэн байна хэмээн хэлжээ.


Тус компани нь “Tesla” компанийн “Model 3” загварын автомашины цэнэг хураагуурыг нийлүүлэх хоёр жилийн гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулжээ. Мөн “BMW, Daimler, Honda, Toyota, Volkswagen”, Volvo” зэрэг компани “Catl”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг ажээ.   

Холбоотой мэдээ