Баян-Өлгий аймгийн зарим сумын нутгаар цас орлоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-22 14:43:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн зарим сумын нутгаар энэ сарын 21-ний өдрөөс цаг агаар сэрүүсч, өнгөрсөн шөнө цас орлоо.

Тодруулж хэлбэл, Алтай суманд 1 мм, Дэлүүнд 0 мм, Ногооннуур, Буянт суманд 0,5 мм, Сагсай, Толбо суманд 2 мм цас орсон байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр энэ сарын 23-ны өдрөөс нийт нутгаар дулаарч, шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх ажээ. 

Холбоотой мэдээ