Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-06-23 10:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ.


Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна.


Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, тос нь нүүсэн байдалтай, хадны цагаан бичиг нь тосондоо 70 орчим хувь нь харласан байдалтай байжээ.  


"Уул овоо тахих монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2017 онд бүртгүүлсэн. Монголчуудын "Уул овоо тахих зан үйл" нь байгаль, соёлоо хадгалж, хамгаалах, үр хойчдоо зааж сургах нарийн ёс, уламжлалтай уламжлалт мэдлэг, дадал юм.


Имйээс соёлын өвийг тахилга, шүтлэгийн зорилгоор эх төрхийг алдагдуулж, сүйдлэхгүй байхыг Соёлын өвийн үндэсний төвөөс уриалж байна.

 



Холбоотой мэдээ