Баян-Өлгий аймгийн 695 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-24 09:43:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 730 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 695 сонгогч саналаа өгчээ.

"Нийтдээ 103 зөөврийн саналын хайрцаг ажиллуулсан. Хүсэлт гаргасан иргэдийн 95,2 хувь нь санал авах ажиллагаанд оролцсон бөгөөд үлдсэн хүмүүсийн хувьд бүртгүүлсэн хаяг дээрээ байгаагүй, нас барсан, өөрийн биеэр санал өгөхөө илэрхийлсэн" хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.  

Холбоотой мэдээ