26-45 насны сонгогчид сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-06-25 13:23:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарчууд 2020 оны ээлжит сонгуульд 81,7 хувийн ирцтэйгээр саналаа өгчээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 40731 хүн бүртгэгдсэний 33063 сонгогч саналаа өгсөн байна. Үүнийг насны ангиллаар авч үзвэл 18-25 насны 5356, 26-40 насны 11888, 41-45 насны 9782, 56-аас дээш насны 6037 хүн саналаа өгч, 26-45 хүртэлх насны сонгогчид хамгийн идэвхтэй оролцжээ.

Харин хүйсээр нь үзвэл, нийт санал өгсөн сонгогчдын 16100 нь эрэгтэй, 16963 эмэгтэй байна.

Хамгийн өндөр ирцээр сонгуульд оролцсон сумдаар Халзан сумын нийт сонгогчдын 89,4 хувь саналаа өгсөн байна. Дарьганга сум 88,48, Наран сум 87,54, Уулбаян сум 86,46, Асгат сум 83,72 хувийн ирцтэйгээр энэ удаагийн сонгуульд хамгийн идэвхтэй оролцжээ. Харин Мөнххаан сумын сонгогчдын 73 хувь саналаа өгсөн нь хамгийн бага үзүүлэлт хэдий ч энэ нь бусад аймагтай харьцуулахад өндөр хувийг эзэлж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт зургаан нам эвслээс 10 нэр дэвшигч өрсөлдсөнөөс олонхын саналаар АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал нар ялалт байгууллаа. Ийнхүү Сүхбаатар аймгийн иргэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх удаа хамгийн өндөр ирцтэй оролцож, шинэхэн төрийн түшээдээ сонголоо.

Холбоотой мэдээ