Хорио цуцлагдангуут "Анна Каренина"-г олны хүртээл болгоно

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-06-27 18:23:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын хамт олон "COVID-19" цар тахлын хорио цээрийн нөхцөлд уран бүтээлээ телевизүүдийн сувгийн сүлжээгээр олон нийтэд хүргэж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу, хорио цээрийн улмаас кино театрууд болон бусад үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан энэ үед УДЭТ хамт олон үзэгчиддээ болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчууддаа зориулан 2014 онд бэсрэг жүжгийн төслийн хүрээнд бүтээсэн драмын жүжгүүдээ Univision, DDISH, Skymedia, Looktv-ээр хүргэж байна.

Одоо бяцхан үзэгчиддээ зориулан монгол агуулга бүхий “Үлгэрийн далай” цуврал бүтээлээ “UBS” телевизээр дамжуулан хүргэж байна. Хөл хорио цуцлагдаж тавигдвал хамгийн түрүүнд Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн зохиол "Анна Каренина" жүжгээ олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Тус жүжгийг төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж гол дүрд нь Н.Баярмаа тоглох юм. Түүнчлэн УДБЭТ-ын хамт олон өөрийн цахим хуудсаараа дамжуулан дэлхийн сонгодог жүжгийн хэсгээс үзэгчдийн үзэх дуртай хэсгийг түүвэрлэн бичлэгээр тавихаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ