Бүтээн байгуулалтын ажлын саналыг цахимаар авч байна.

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-07-01 08:53:52

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тухайн жилд хийх ажлын төсөл арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг бэлтгэн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн саналыг авдаг.

Энэ удаа дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг мөрдөх зорилгоор цахим хэлбэрээр иргэдийн саналыг авч байна.

Иргэд аймгийн ЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсаар зочилж бүтээн байгуулалт хийх төсөл арга хэмжээний жагсаалтын өмнөх дугаарыг сонгож санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх бөгөөд жагсаалтад ороогүй ажлын саналыг ч гаргах боломжтой.

Энэ удаа Сайншанд сумын I, VI багт авто зам барих, дугуйн зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, гэр хорооллын гудамжны бохир усны шугам зэрэг ажлыг Сайншанд суманд хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Холбоотой мэдээ