ЖДҮ-ийн зээл авах 1500 ААН хүсэлтээ ирүүлжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-01 10:30:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас олгох зээлийн эхний шатны сонгон шалгаруулалт ирэх 7 хоногт болно. 

Өнөөдрийн байдлаар уг сангаас зээл авахаар 1500 гаруй ААН нийт 240 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлсэн ААН-үүдийн бичиг баримтын бүрдүүлэлт, тусгай зөвшөөрлийг хянан, төрийн өндөр албан тушаалтнуудтай харилцаа, хамааралтай эсэхийг тогтоож байгааг ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. 


ЖДҮХС-гаас олгох зээлийн тодорхой хэсгийг буюу 300 саяас дээш хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох юм. Энэ жил арилжааны 13 банкнаас 8 нь тус сангаас олгох хөрөнгийг дамжуулан зээлэх хүсэлт ирүүлснийг судалж, тус сангийн ажлын баг үнэлгээ хийж байна. Эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ААН-үүдийн нэрс ирэх 7 хоногт тодорхой болно.

Холбоотой мэдээ