Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-01 16:10:31

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилгын ажил дуусч, өнгөрсөн сарын 29-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Уг барилгыг улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нью сувагт констракшн” компани барьж гүйцэтгэсэн байна. Тус барилга нь 7 автомашины гарааштай, оффисын байртай, 6 айлын орон сууцтай иж бүрэн цогцолбор юм. Тус барилгын нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын баг болон аймаг, сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцсон. Энэхүү барилга нь ашиглалтад орсноор хил залгаа сумдад гамшиг, ослын аюулаас авран хамгаалах үүрэг гүйцэтгэхэд илүү ойр дөхөм болж буйгаараа ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон байна. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад цол тэмдэг гардууллаа.

Холбоотой мэдээ