Монгол шуудангаар дамжин оюутны диплом эзэддээ хүрч байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-01 20:50:29

Хэнтий /МОНЦАМЭ/ "COVID-19"  цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хавар төгссөн 22387 оюутан цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар хүлээн авч байна.

Хэнтий аймагт одоогийн байдлаар Монгол шуудангийн салбараар дамжуулан гурван их дээд сургуулийн 10 гаруй оюутны диплом эзэддээ хүрчээ.

2019-2020 оны хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгсөн аж. Харин дипломоо Монгол шуудангаар дамжуулан ийнхүү хүлээн авч эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ