ЭЕШ-ын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-02 09:19:36

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуульд 26 анги, Хүмүүн цогцолбор дунд сургуульд 25 ангийг шалгалтын зориулалтаар тохижуулж, шалгалтын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. 

Аймгийн хэмжээнд нийт 797 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлснээс давхардсан тоогоор 2691 хүүхэд шалгалтад орно гэдгийг албаныхан хэлж байна. Шалгалтын комисст 16 ажиглагч, 51 шалгагч багш, 6 эмч болон 6 цагдаагийн төлөөлөл ажиллах аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулна. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад буй "COVID 19" халдвараас үүдэн шалгалтын байрны анги танхимын багтаамжийг стандарт 1 ангид 12 шалгуулагч суухаар тооцжээ.

Холбоотой мэдээ