Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-02 16:38:06

БЭЭЖИН. /CNA/. Манай улсын компаниудын эсрэг авч хэрэгжүүлсэн ялгаварлан гадуурхсан үйлдлүүдээ Энэтхэг улс нэн даруй залруулна гэж найдаж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам өнөөдөр мэдэгджээ. Хоёр орны хилийн орчимд мөргөлдөөн үүссэний дараа Энэтхэг Хятадын гар утасны хавсралтуудыг хориглосон юм.


"БНХАУ Энэтхэгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрэг хязгаарласан юм уу ялгаварлан гадуурхсан ямар нэгэн арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна" гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фен цахим хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэлснээр, Энэтхэгийн үйлдэл Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн байна. 

Холбоотой мэдээ