Дотоодын аялал эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-07-03 16:17:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Түүх соёлын ул мөрөөр-2020" дотоодын аялал эхэллээ. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Ахмадын сангаас эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан ахмадуудаа аймгийнхаа Хангайн бүсийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах, хонгор нутгаараа бахархах аялалд хамруулж байна.

Энэхүү аяллыг аймгийн ГХАЖА, БОАЖГ, аймгийн Гэрэл зурагчдын холбоо, "Мазаалай номадик тур" зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ удаагийн аялалыг "Ул мөргүй аялцгаая" уриан дор зохион байгуулж байгаа  бөгөөд тус аймгийн дотоодын аяллын анхны жимийг гаргаж байгаа юм.

Холбоотой мэдээ