АНУ-ын 23 муж улсын үйлчилгээний байгууллагыг нээх шийдвэрийг хойшлуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-03 15:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д кронавирусний халдвараар өвчилж, эдгэрсэн 18-64 насны нийт 269 хүний сийвэнг цуглуулсан тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр танилцуулав.


БНСУ-ын CБC-гийн мэдээлснээр, сийвэнгийн донорт тавигдах шаардлага нь коронавирусний халдвараар өвчилсөн ч эдгэрч тусгаарлалтаас гарсан хүн хамгийн доод тал нь 14 хоногийн дараа цусаа хандивлах юм байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн 5 байгууллагад нийт 18 өвчтөнд сийвэнгийн эмчилгээ хийжээ. БНСУ-ын хувьд нотолгоонд суурилсан эмнэл зүйн хариу арга хэмжээг тодорхойлоход туслахаар нийт 5500 өвчтөний эмнэлзүйн болон тархвар зүйн мэдээллийг хувь хүний нууцтай холбоотойгоос бусад хэсгийг танилцуулах шийдвэр гаргажээ. Тус улсад коронавирусээр халдварласан иргэдийн эмчилгээний төлбөрийг төрөөс дааж байгаа бөгөөд үүнд ремдисивир тарилгын үнэ мөн багтаж байгаа талаар мэдээлсэн байна.


АНУ-д өчигдөр коронавирусний 54 мянга 300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 725 хүн  нас баржээ. Тус улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, батлагдсан тоогоор нийт  2 сая 79 мянга гаруй хүн өвчилж, 128 хүн эндсэн байна.АНУ-д коронавирусний халдвар хүн амын өргөн хүрээг хамарсан тул 23 муж улсын үйлчилгээний байгууллагыг нээх шийдвэрийг хойшлуулжээ. Мөн олон хүн цугларсан газар амны хаалт зүүхийг шаардаад байна.

Бразилд 48 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1252 хүн нас баржээ. Тус улсад нэг сая 496 мянган хүн өвчилж, 61 мянга 800 хүн нас баржээ. Халдварласан хүмүүсийн 800 гаруй нь эдгэрчээ.  

ОХУ-д халдварын тохиолдол 661 мянга гаруй болсноос нас баралт 9683 хүрсэн байна.

Японд 125 тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгджээ. Шинэ тохиолдлын 107 нийслэл Токиод бүртгэгдсэн  бол ихэнх нь 20-30 насныхан байжээ. Халдварын зам мөрийг хөөж үзвэл, Токио хотын шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд  байна.

Австралийн холбооны улсад 86 шинэ тохиолдол бүртгэгдэж 104 хүн нас барсан байна. 

БНСУ-д шинээр 63 тохиолдол бүртгэгдсэний 52 нь дотоодын халдвар, 6 нь Куангжу хотод, 12 нь Сөүл орчмын нутагт, 16 нь Конги аймагт, 13 нь Тэгү хотод, 4 нь Тэжон хотод бүртгэгджээ.

БНХАУ-д таван шинэ тохиолдол бүртгэгдсэний 3 нь гадаадаас, 2 нь Бээжин хотын Пенгтай дүүрэгт илэрчээ. Ингээд 6 дугаар сарын 11-нээс хойш батлагдсан тохиолдлоор Бээжин хотод илэрсэн тохиолдлын тоо өссөн дүнгээр 331 болж, тэдгээрээс 7 хүн бүрэн эдгэрсэн талаар БНХАУ-ын эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ