Малчдад зориулсан сургалт, мэдээллийн төв байгуулжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-04 18:36:33

Дорнод /МОНЦАМЭ/. Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн сумын малчдад зориулан сургалт, мэдээллийн төвийг байгуулжээ. Дорнод аймгийн ОНХС, ХХААХҮЯ-нас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс дээрх төвүүдийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг сумдын удирдлагад хүлээлгэж өгөв.

Малчдын сургалт, мэдээллийн төв нь Сэргэлэн, Хөлөнбуйр сумын хуучин Иргэний танхимд, Халхгол сумын цэцэрлэгийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж, малчдад шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх юм.

Дээрх төслийн хүрээнд 14 суманд 22 гүн өрмийн худаг, Халхгол, Хэрлэн, Сэргэлэн суманд өвс тэжээлийн агуулах, саравч шинээр барих, долоон суманд бог мал угаах ванн шинээр барих, Халх гол суманд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв байгуулах засварын ажил, Хөлөнбуйр суманд бизнес эрхлэгчдийг дэмжих төв шинээр барих, Хэрлэн суманд ЖДҮ-ийг дэмжих төв байгуулах засварын ажил, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн суманд малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ