ЭЕШ-ын дүнг өдөрт нь гарган эрэмбэлж байна

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2020-07-03 18:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЕШ өнөөдөр улс орон даяар 2 дахь өдрөө хими, газарзүй, нийгмийн ухаан судлалын хичээлийн шалгалтаар үргэлжилж, нийтдээ 30 мянга гаруй суралцагч ерөнхий мэдлэгээ шалгууллаа.

Шалгалтыг нийслэлийн 43, хөдөө орон нутгийн 42, нийт 85 байршил бүхий шалгалтын төвд зохион байгуулжээ. БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн мэдээллээр химийн хичлээр 5644, газар зүйгээр 938, нийгэм судлалаар 19 мянга 819 сурагч шалгалт өгөв. 

Энэ жилийн ЭЕШ-ын хувьд телевизээр заасан хичээлийн агуулгыг оруулахгүйгээр, танхимд үзсэн, судлагдахуун хичээлийн агуулгууд түлхүү оржээ. 

Аймаг, орон нутаг Боловсролын газрын Фейсбүүк хуудсаар, нийслэлд live.eec.mn хуудсаар шууд дамжуулан хүргэжээ. Тиймээс эцэг, эхчүүд шалгалт өгсөн хүүхдийнхээ дүнг дээрх хуудас руу орж харах боломжтой. Шалгалт болсон тухайн өдрийн орой нь багтаан шалгуулагчдын оноог улсын дунджаар гарган эрэмбэлэн жагсааж байгаа аж. 

Холбоотой мэдээ